freedom Хувь хүний хөгжил

Хувь хүний хөгжил

Ганц ганцаараа хийж хүчрэхгүй зүйлээ хүмүүс хамтдаа бүтээж чаддаг. Хүч, ухаанаа нэгтгэчих юм бол тэд бараг л бүхнийг чадагчид болцгооно. Даниел Уэбстер

Миний бодлоор амжилт ганц хүн биш олон хүний ур ухаан нүр их хөдөлмөрөөс л үүсдэг гэж боддог. Хувь хүн өөрөө хөгжихийн тулд ихлээд багаар ажиллах чадвартай байх ёстой тийм биш гэж үү !

Нэг ийм номлогчийн үг байдаг, Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаараа байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй.

Одоо хувь хүний хөгжилийг авахаас өмнө Мөрөөдөл гэдэг зүйлийг авья. Мөрөөдөлгүй залуу нас гэвэл залуу нас биш юм. Идэр залуу насанд мөрөөдөл гэдэг эрхэм чухал. Чухамдаа залуу нас гэдэг өөрөө мөрөөдөл билээ. Тэгээд ч түүхийг мөрөөдөгчид бүтээдэг. Тэгхээр амжилтын эх үүсвэр мөрөөдлөөс үүсч байгаа биз, харин шантрах аваас эргэлзээ үүсдэг. Эргэлзээг үгүй хийх нэг зүйл байдаг тэр бол үйлдэл, зүтгэж хөдөлмөрлөхгүйгээс хойш эргэлзээ үүсдэг.

Амжилтанд хүрэгчид  хэзээ ч бууж өгдөггүй тэд миний бодлоор  өөр лүү нь шидсэн тоосго болгоны тоогоор өөртөө зориулан байшин барьж чаддаг. Би дэлхийн хүчирхэг бизнэсмэнчүүд нэг л аргыг хэрэглэдэг гэж боддог  бусдыг амжилтад хүрэхэд нь туславал чи илүү хурдан амжилтад хүрнэ. Бусдын оюун ухаан, авъяас, боловсрол, туршлагыг өөрийн үйл ажилтай холбох хэрэгтэй. Бизнест амжилт олсон хүмүүс энэ аргыг хэрэглэсэн байдаг.  Одоо хархлаар хувь хүний хөгжил багаар ажиллах чадвартай нягт холбоотой гэдгийг бид бүгд харлаа.


Comments

Popular Posts