За та бүхэндээ 2 залуу компани болох Мандал Даатгал ХК, Invescore ХК иудын санхүүгийн харьцуулалт болон IPO хийснээс хойших ханшийн өсөлтын талаар авч үзэх болно. MNDL +6.25% 15 сар, INV +45% 7 сар 🧐
- INV ХК ны 2019 оны 2-р улирлын тайланги IPO хийснээс өмнөх тайлантай харьцуулав.
2019.2/2018.4
Эргэлтийн хөрөнгө буюу хөрвөх чадвартай хөрөнгүүд 67 хувиар өссөн дүнтэй гарсан бөгөөд шалтгаан нь Мөнгөн хөрөнгө 31 хувиар өссөн, Авлагын хэмжээ 57 хувиар өссөнтэй холбоотой.
Харин Эргэлтийн бус хөрөнгө 59 хувиар өссөн сайн үзүүллэлтэй байна.
Ингээд харвал Эргэлтийн хөрөнгө+Эргэлтийн бус хөрөнгө=Нийт хөрөнгө нь 67 хувиар өссөн.
БХӨТ хувьд 36 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа ба үүнээс цалингийн өглөг, төтвөрын өр 64 хувь богино хугацаат өр төлбөрын хүүний өглөг 47 хувь тус тус өссөнтэй холбоотой. Харин УХӨТ буюу урт хугацаат өр төлбөрын хувьд 14 хувь өссөн байна. Харьцангуй гайгуй.
Ингээд нийт /БХӨТ+УХӨТ/ нийлбэрээр өр төлбөрийн нийт дүн 17 хувиар өссөн байна.
Эздийн өмчийн дүн 157 хувиар өссөн энэ нь хувьцаа гаргалт буюу IPO хийсэнтэй холбоотой гэж харч болно.
За одоо INV ХК дээр Суурь Шинжилгээ хийж харвал :
- Хөрвөх чадварын шинжилгээ:
1.1 Эргэлтийн харьцаа: Энэ нь тухайн компаны Эргэлтийн хөрөнгөөрөө БХӨТ өө төлөх чадвар хэр байгааг харуулдаг чухал үзүүлэлт ба 2 оос дээш байвал БХӨТ төлөх чадвартай гэж харч болно. Бодох аргачлал нь Эргэлтийн хөрөнгө / БХӨТ
Invrscore ХК хувьд IPO хийхээс өмнө буюу 2018 онд 11.18 харин IPO хийсний дараа 2019 оны 2-р улирлын байдлаар 13.7 буюу 2 нэгжээр өссөн гарч байна. INV компани хангалттай БХӨТ өө Эргэлтийн хөрөнгөөрөө төлөх бүрэн чадалтай байгааг энэ харьцаагаар харч болно.
1.2 Хүү төлөх чадварын харьцаа. Энэхүү харьцаа 1-ээс дээш гарвал сайн гэж үздэг тул компани хүүгээ төлөх бүрэн чадвартай гэж харч болно. Бодох аргачлал нь Хүү татварын өмнөх ашиг / Хүүгийн зардал
INV ХК IPO хийхээс өмнө 6.35 харин IPO хийсний дараа 2019.2-р улирлаар 8.9 болж өссөн ба хүүгээ төлөх чадвар маш сайн байгааг харч болно.
1.3 Өр төлбөрйн харьцаа: Энэ нь нийт хөрөнгөнд нийт хэдэн хувийг нийт өр төлбөр эзэлж байгааг харуулдаг чухал үзүүлэлт бөгөөд 50 хувиас доош байвал сайн гэж үздэг. Бодох аргачлал нь Нийт өр төлбөр / Нийт хөрөнгө
INV ХК хувьд IPO хийхээс өмнө 64 хувь тааруу үзүүлэлтэй байсан бол IPO хийсний дараа 2-р улиралд 45 хувь болж буурсан нь өр төлбөрийн хэмжээ боломжийн түвшинд байна гэж харч байна.
За одоо
2. Ашигт ажиллагааг авч үзье
2.1 Нийт хөрөнгийн өгөөж буюу ROA энэ нь Цэвэр ашгийг / нийт хөрөнгө нд харьцуулж боддог бөгөөд 0 хувиас дээш гарвал сайн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгөө хэр сайн ашиглаж байгааг харуулдаг чухал үзүүлэлт
INV хувьд 2019 оны хагас жилийн байдлаар 6 хувьтай сайн гарсан байна.
2. Эздийн өмчийн өгөөж: ROE Энэ үзүүлэлт Эздийн оруулсан хөрөнгийг хэр сайн өсгөсөн бэ гэдгийг гаргадаг үзүүлэлт Бодох аргачлал нь Цэвэр ашиг / Эздийн өмч хариу нь 9 хувиас дээш бол сайн гэж харч болно.
INV хувьд 2019 оны хагас жилийн байдлаар 11 хувьтай сайн гарсан байна.
3. EPS нэгж хувьцаанд ногдах ашиг: Бодох аргачлал: Цэвэр ашиг / Нийт гаргасан хувьцааны тоо хэмжээ
INV хувьд 2019 оны хагас жилийн байдлаар 56 гарсан ба 2019 оны эцсийн байдлаар 112 болох боломжтой гэж харч байна.
4. PE үнэ ашгийн харьцаа энэ нь хувьцааны ханш үнэтэй юу эсвэл хямдхан уу гэдгийг харах боломжтой ба 15 ба түүнээс доош бол хямдхан гэж үздэг харьцаа INV хувьд 2019 оны хагас жилийн байдлаар 34 тай гарсан ба жилийн эцсээр энэ үзүүлэлт 17 болж буурах боломжтой гэж харч байна. Энэ нь INV хувьд хувьцааны ханш 2652 боломжит ханшандаа байна гэж харч байна.
За одоо бүгдээрээ өссөж өгдөггүй яагаад ч юм мэдэхгүй тэр хувьцааг авч үзье кк 😂 Мандал Даатгал ХК
2019 оны 3-р улирлын тайланги 2018 оны 4-р улирлын тайлантай харьцуулж үзье.
Мөнгөх хөрөнгө өмнөх жилээс 23 хувиар өссөн Дансны авлага 21 хувиар өссөн бөгөөд нийтдээ Эргэлтийн хөрөнгө 24 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна.
Эргэлтийн бус хөрөнгийг харвал 28 хувиар буурсан байгаа ба шалтгаан нь биет бус хөрөнгө 72 хувиар буурч Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө 100 хувь буурсантай холбоотой. ХО ын зориулалттай Үл хөдлөх хөрөнгөө зарсан гэж харч байна.
БХӨТ дүн өмнөх жилээс 82 хувиар өссөн байна. Үүнд Дансны өглөг бусад БХӨТ 92 хувь өссөнтэй холбоотой.
Эздийн өмчийн дүнг харвал 23 хувиар өссөн байна. Үүний шалтгаан нь өмнөх жилүүд Цэвэр ашгаа хурааж явсаар байгаад Хуримтлагдсан ашгийн хэмжээ 81 хувиар өссөнтэй холбоотой.
Орлогын тайланги харвал 2018 оны жилийн 4-р улирлыг 19 оны 3-р улиралтай харьцуулахад Борлуулалтын орлого 18 хувиар унасан Нийт ашиг 7 хувиар унасан Хүүний орлого 20-иар өссөн Ингээд Татвар төлөхийн өмнөх ашиг 16 хувиар Цэвэр ашгийн хэмжээ 18 иар тус тус өссөн байна. 19 оны 4-р улиралд энэ хэмжээ илүү их хувиар өсөх боломжтой гэж харч байна.
За одоо суурь шинжилгээ рүү гээ орцгооё.
- Хөрвөх чадварын шинжилгээ:
1.1 Мандал ХК ны Эргэлтийн харьцаа 2018 оны 4 р улиралд 19.38 байсан бол 2019 оны 3-р улиралд 13.2 гарсан байна. Энэ нь Эргэлтийн хөрөнгө хангалттай их мөн БХӨТ хэмжээ бага байгааг харуулч байгаа ба ЭХ өөрөө бүрэн төлөх чадвартай байгааг харч болно.
1.2 Хүү төлөх чадварын харьцаа.Мандал Даатгал ХК нь ямар нэг зээл авч байгаагүй учир энэ харьцааг тооцох боломжгүй. Өөрөөр хэлбэл Мандал өөрийн хөрөнгөөрөө сөнхүүжүүлж явдаг гэж харч болох ба Эргэлтийн эх үүсвэр хангалттай гэсэн үг.
1.3 Өр төлбөрйн харьцаа: Анхааруулга Даатгалын компани Нөөц сангуудаа өр төлбөрт бүртгэдэг онцлогтой.
2018 оны 4 р улиралд 53 хувь байсан бол 2019 оны 3-р улиралд мөн адилхан 53 хувьтай гарсан байна. Өр төлбөрийн хувьд харьцангуй тогтвортой байна.
За одоо
2. Ашигт ажиллагааг авч үзье
2.1 Нийт хөрөнгийн өгөөж буюу ROA 2019 оны 3-р улиралд Мандал даатгал 11 хувьтай гарсан байгаа ба маш сайн хөрөнгөө ашиглаж байгаа гэдгийг харч болох ба цаашлаад жилийн сүүлээр бага зэрэг өсөх магадлалтай
2.2. Эздийн өмчийн өгөөж: ROE Мандал Даатгал ХК 24 хувьтай гарсан байгаа ба эздийн оруулсан хөрөнгийг 9 сарын дотор 24 хувиар өсгөсөн гэсэн үг Цаашлаад энэ өсөх боломжтой.
2.3 EPS нэгж хувьцаанд ногдах ашиг Энэ үзүүлэлт 7.38 гарсан байна мөн жилийн сүүлээр өсөх боломжтой.
2.4 PE Үнэ ашгийн харьцаа Мандал Даатгал ХК PE ratio 6.38 гарсан нь хувьцааны ханш маш бага байгааг харуулж байна. Жилийн сүүлээр бас буурах боломжтой.
Мандал Даатгал ХК хувьцааны ханшийг шинжээч нар 83- аар таамагласан байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс хувьцааны ханш багаар үнэлэгдсэн хэвээр байгаа жилийн сүүлээр улам бага болох боломжтой гэж харч байна.



Comments
Post a Comment