GEO Group Inc
Компани нь АНУ-ын
Засан хүмүүжүүлэх, Цагдан хорих, Олон улсын үйлчилгээ, Байгууламжийн зураг
төсөл гэсэн дөрвөн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг. Компани нь аюулгүй байдлын
дээд, дунд, доод хэмжээтэй хорих анги, цагаачлалыг саатуулах төв, хамгаалалттай цагдан хорих төв, олон нийтэд
суурилсан дахин нэвтрэх байгууламж зэрэг олон төрлийн хорих байруудыг эзэмшиж,
түрээсэлж, ажиллуулдаг. GEO Group Inc уг сегмэнтээр АНУ, Австрали, Африк, Анлгли гэсэн 4 улсуудад үйл ажиллагаа
явуулдаг.
Тэгвэл бидний
сайн мэдэх домогт Хөрөнгө оруулагч Michael Burry GEO Group Inc компанийн 845,152 ширхэг хувьцааг
эзэмшдэг ба худалдан авсан дундаж ханш нь $8.85 юм. Одоогоор компанийн хувьцааны ханш $5.73 дээр арилжаалагдаж байгаа ба түүхэн графикаас ажиглавал уг уналт үргэлжилсээр 2003 оны ханш дээр очсон байгааг харч болно.
Үл хөдлөх хөрөнгө түрээсийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын дундаж PE харьцаа <20 ихгүй байвал хувьцаа нь хямд гэж үздэг бол GEO Group Inc PE харьцаа нь 6.26 тай гарсан байна. Өөрөөр хэлбэл хувьцаа нь хямдхан байнаа гэсэн үг.
Компанийн орлого ашгийн хэмжээг түүхэн 4 жилээр харвал харьцангуй тогтвортой байгааг харч болно. Ашгийн хэмжээ бага зэрэг буусан нь 2020 оны ковид вирустай холбоотой гэж үзэж байгаа.
Гэхдээ компани өр төлбөрийн хүнд байдалд байгаа ч гэсэн цэвэр мөнгөн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрөө төлөх чадвартай байгааг харч болно. Энэ БХӨТ ыг төлөх чадварыг шалгах нэг үзүүлэлт бол Эргэлтийн харьцаа юм. Харин Geo компанийн энэ харьцаа үзүүлэлт 1.73 тай байгаа нь БХӨТ төлөх бүрэн чадвартай банаа гэсэн үг.








Comments
Post a Comment