Дэлхийн тэрбумтан ОМАХАГИЙН ЗӨНЧ- УОРРЕН БАФФЕТ түүх


ОМАХАГИЙН ЗӨНЧ- УОРРЕН БАФФЕТ


Ихэнх хамтрагчдынх нь баталснаар Уоррен Баффет бол хувьцаанд хөрөнгө оруулж өөрийн баялгаа бүтээсэн хамгийн азтай хөрөнгө оруулагч мөн. Энд “аз” гэдэг үг тийм тохиромжтой биш ч байж магад. Хөрөнгө оруулах объектоо сонгохын тулд Баффет гагцхүү суурь шинжилгээнд тулгуурлан үйлдвэрлэгч-компаний санхүүгийн болон үйлдвэрлэлийн үзүүлэлтэнд ач холбогдол өгдөг. Тэрээр зүгээр нэг хувьцааг биш харин энэ үнэт цаасны цаана байгаа амжилттай бизнесийг худалдаж авдаг. Баффетын бодож байгаагаар дутуу үнэлсэн үед нь л эдгээр хувьцааг авахыг илүүд үзнэ. Мэдээж Баффет урт хугацааны хөрөнгө оруулагч, тэр хувьцааг ойролцоогоор 10 жил барьдаг. Хувьцааг худалдаж авсны дараа бирж дээр юу болж байгаа нь түүний санааг нэг их зовоодоггүй гэнэ.
Өөрийнх нь ойлголтоор сайн хувьцааг хэзээ хангалттай ашиг авчрах чадвартай болно тэр хүртэл барих хэрэгтэй. Хугацаанаас нь өмнө зарах шаардлагагүй энэ нь Berkshire Hathaway (BRKA) (BRKB) санхүүгийн үзүүлэлтийг бууруулахад хүргэнэ гэж үздэг. “Амжилттай хөрөнгө оруулалтын нууц нь сайн хувьцаануудыг оновчтой үед нь сонгож аваад, тэдгээрийг сайн хэвээр үлдтэл нь барьж байх хэрэгтэй” гэж “Омахагийн зөнч” хэмээгддэг Баффет өөрийн хөрөнгө оруулалтын онцлогоо тодорхойлдог. Баффетийн стратегийн амжилтын хамгийн алдартай буюу хамгийн их яригддаг нэг зүйл нь 1965 онд түүний компанид оруулсан 10000 доллар нь өнөөдөр 30 сая болсон бол, S&P 500 индекст оруулсан 10000 доллар нь дөнгөж 500 мянга болсон байна. Баффет өөрөө “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн баячуудын жагсаалтад байнга 2-р байрт бичигддэг бөгөөд түүний одоогийн хөрөнгө 83.5 тэрбум доллар юм. эрээр өөрийн хөрөнгөний 99% -ийг өглөг хандивлахыг амласан. Тэрбээр одоогоор 32 тэрбум долларыг Гейтсийн санд өгчээ. Түүний сайн үйлсийн аянд хандивлах хөрөнгө нь Беркшир Хатауэй (Bershire Hathaway) компанийн В зэрэглэлийн хувьцаанаас эхлэх юм. Уоррен Баффет таван төрлийн сангаар дамжуулж сайн үйлсэд хөрөнгөө зарцуулахаар төлөвлөжээ.Хөрөнгийн дийлэнх хэсгийг Билл болон Мелинда Гейтс (Bill&Melinda Gates)-сангаар дамжуулах ба нийт 10 сая ширхэг хувьцааг хандивлах юм. Тэрээр 2006 онд 500,000 ширхэг буюу 1.5 тэрбум ам.долларын хувьцааг хандивлажээ. Мөн 1 сая гаруй ширхэг хувьцааг гурав тэнцүү хуваан гурван хүүхдийнхэ ажиллуулдаг сангаар дамжуулан сайн үйлсийн аянд зарцуулах бол, дахиад 1 сая ширхэг хувьцааг анхны эхнэрийнхээ дурсгалд зориулж байгуулсан сангаараа дамжуулан зарцуулах юм.
 Уоррен Эдвард Баффет 1930 оны 8-р сарын 30-ны өдөр Небраска мужийн Омаха хотод төржээ.
Эцэг Говард Баффет нь биржийн амжилттай трейдерүүдийн (арилжаачдын) нэг байсан ба АНУ-ын Конгрессын гишүүн байв. Баффетынх 3 хүүхэдтэй ба тэдэн дотор ганц эрэгтэй нь Уоррен байжээ. Тэрээр бүр багаасаа л тооны ой тогтоолт нь гойд гэдэг нь тодорч, АНУ-ын янз бүрийн хотуудын хүн амын тоог нэг удаа сонсоод л тогтоодог байсан байна. Уоррены өвөө нь Омахад хүнсний лангуутай байсан бөгөөд түүнд нь Баффетын одоогийн хамтрагч Чарли Мангер ажилладаг байв.
Бяцхан Уоррен Баффет 6 настайдаа анхны бизнесээ эхэлжээ:
Бяцхан Баффет 6 настайдаа анхныхаа мөнгөний ажлыг хийсэн нь өвөөгийнхөө дэлгүүрээс ширхэгийг нь 25 центээр 5 лонх кока кола худалдан авч гэрийнхэндээ болон бусад хүмүүсд 50 центээр зарсан явдал байв.  Түүний үеийн насны хүүхдүүд тоглож байхад Уоррен Баффет мөнгө олж байлаа. Бохь, Кока Кола, долоо хоног тутмын сэтгүүл зэргийг зарахдаа айлуудын хаалга тогшин явдаг байв. Тэрээр дөнгөж 10 настайдаа Нью-Йорк уруу аялахдаа хөрөнгийн биржид нь очиж үзэн хүслээ биелүүлсэн явдал байлаа. Эцгийнх нь ажил Уоррены сонирхлыг ихэд татсанаар 11 настайдаа биржийн худалдаанд өөрийгөө сорьж эхэлжээ. Том эгч Дористойгоо хамтран эцгээсээ мөнгө зээлж “Cities Servise” компаний 3 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 38 доллараар худалдан авчээ.
Тун удалгүй уг хувьцааны үнэ 27 доллар хүртэл бууснаа, 40 доллар хүртэл өссөн үед хувьцаагаа зарж 6 долларын ашиг гаргажээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа “Cities Servise” компаний хувьцаа 200 доллар хүртэл өссөн байна. Баффет одоог хүртэл өөрийн тэр алдааныхаа тухай дурсаж, амьдрал түүнд хөрөнгө оруулалтын үндсэн зарчим болох “Тэвчээр амжилт дагуулна” гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулсан гэдэг. Тэрээр бага наснаасаа л мөнгө олох, хадгалах сонирхолтойгоо мэдсэн гэдэг. 13 настай залуу Уоррен “Вашингтон пост” сонины түгээгчээр ажиллаж сард 155 долларын орлого олох боллоо. Энэ амжилтаараа гэр бүлийнхнээ гайхшруулснаар барахгүй, хэрэв би 30 насандаа саятан болохгүй л юм бол Омахын хамгийн өндөр байшин дээрээс үсэрнэ гэж мэдэгджээ. Эцэг эх нь Уорреныг тэр үед улам их ухаан сууна гэдэг бодлоор өөрсдийгөө тайвшруулж байлаа. Тэдний итгэл талаар болсонгүй, мөн тэдний хүссэнээр ч болоогүй юм. Баффет 30 насыг сайхнаар үдсэн бөгөөд өөрийг анхны 1 сая долларыг 31 насандаа олж чаджээ.
Тэрээр 1945 онд найзуудтайгаа хамтран 25 ам.доллараар хуучин пинболл тоглоомын машин худалдан авч хэд хэдэн газарт байршуулжээ. Хэдхэн сарын дотор нэмж хэд хэдэн машин худалдан авч ажиллуулжээ. Уг пинболл машины бизнес нь маш ашигтай байсан ба төд удалгүй найзууд нь мөнгөө хуваан авч бизнесээ зогсоосны дараа Уоррен Баффет хөрөнгөө хувьцаанд хөрөнгө оруулжээ. Мөн ахлах сургуульд орсон ч гэлээ сонин, гольфийн бөмбөг, захианы марк зэргийг зарсаар байлаа.
Уоррен Баффетын боловсрол:

Омахийн Роүз Хилл бага сургуульд сурснаар түүний боловсрол эхэлжээ. Бага сургуулиа дүүргээд Дилл Жуниорын дунд сургуульд суралцаж 1947 онд Вүүдроу Вилсоний ахлах сургуулийг төгсжээ. Түүний төгсгөлтийн зургийн доор Математикт дуртай.  Ирээдүйн биржийн брокер гэж бичсэн байдаг ажээ. Тэрээр аавынхаа брокерийн компанид өдөржингөө өнжин хувьцаа сонирхож судалж байдаг байлаа.
Уоррен Баффет багаасаа сурах бодолгүй байсан бөгөөд аав нь түүнийг бараг хүчээр шахуй их сургуулын босго давуулсан гэдэг.

17 настай Уоррен Баффет ахлах сургуулиа төгсчихөөд дахин сурах бодолгүй байсан. Учир нь тэрээр тухайн үеийн 5,000 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 42,610 ам.долларын хөрөнгөтэй болсон байв.
1947 онд ахлах сургуулиа төгссөний дараа Пенсильван мужийн их сургуулийн санхүүгийн факультетэд орж 2 жил суралцаад Небраска мужийн их сургуульд шилжин 1950 онд бакалаврын зэрэгтэй төгсжээ. Үүний дараагаар тэр өөрийн амьдралын бизнесийн хамгийн гол их сургууль болох Колумбын тойргийн их сургуульд элссэн байна. Энэ сургуульд орохын өмнө Харвардын сургуульд элсэх өргөдөл өгсөн боловч түүнийг элсүүлээгүй юм. Их сургуулийн сонголттой холбоотой дараа дараачийн сонголтууд нь цаашдын амьдралд нь чухал нөлөө үзүүлжээ. Колумбын их сургуульд байхад нь алдарт Бенжамин Грэхэм үнэт цаасны дүн шинжилгээний семинар заадаг байсан ба энэ семинарыг Баффет “A+” дүнтэйгээр төгсөж байсан нь Грэхэмийн багшлах хугацаандаа анх удаа тавьсан дүн байлаа. Сургуулиа төгссөнийх нь дараа Грэхем өөрийн компанидаа Баффетыг аваагүй бөгөөд тэрээр ажлынхаа гарааг эцгийнхээ фирмийн хөрөнгө оруулалтын худалдаа хариуцсан менежерийн ажлаар эхэлсэн юм.
20 настай тэрээр 9,800 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 96,000 ам.долларын хадгаламжтай болсон байв. Сонирхолтой нь түүний өөрийн үйлчлүүлэгчиддээ хувьцааг нь авахыг санал болгож байсан хамгийн анхны компаниудын нэг нь “GEIKO” даатгалын компани байсан нь одоо Berkshire Hathaway холдингийн тулгын чулууны нэг юм. “GEIKO” даатгалын компанитай ихэнх алдар нэртэй суут хүмүүсийн амьдралын ямар нэг түүх холбоотой байдаг билээ. Их сургуульд үнэт цаасны дүн шинжилгээний семинар заадаг байсан Бенжамин Грэхэм энэ компаний захирлуудын зөвлөлийн гишүүн гэдгийг тэр л үед мэджээ. Компаний тухай энэ дэлгэрэнгүй мэдээллийг сонссон Баффет тэр дороо галт тэргэнд суун Вашингтонд очиж “GEIKO” даатгалын компаний оффисын хаалгыг амралтын өдрийг ч үл харгалзан тогшин зогсож байсан байна. Тохиолдлоор энэ үед компаний санхүүгийн дэд ерөнхийлөгч оффистоо байж таарснаар Баффеттай нэлээн хэдэн цагийн турш ярилцжээ. Энэ ярилцлагын явцад Баффет даатгалын бизнесийн болон эрсдлийн удирлагын зарчим, онцлогуудын талаархи мэдээллийг “Анхдагч эх үүсвэр”-ээс нь авсан гэж хэлэхэд болно. Энэ нь түүний ирээдүйд маш их тус болсон юм. Тун удалгүй Баффет Небраска мужийн их сургуульд хөрөнгө оруулалтын талаар өөрийн семинарыг явуулж эхэлжээ.

Уоррен Баффет олны өмнө гарч ярихад тулгардаг айдсаасаа салахын тулд Дейл Карнегийн илтгэх урлагийн дамжаанд суралцснаар өөртөө итгэлтэй болж чаджээ. Тэрээр Өөрийн сурсан зүйлээ ашиглан Небраска-Омахийн Их сургуульд “Хөрөнгө оруулалтын үндэс” хичээл зааж эхлэв. Энэ үед тэрээр 21 настай байсан ба оюутнуудынх нь дундаж нас түүнийхээс 2 дахин их байв. Мөн 1952 онд Сьзан Томпсонтой гэрлэж хувийн амьдралаа зохиожээ. Тэр үед Баффет 21 настай түүий эхнэр 18-тай байсан гэдэг. Гэтэл 1954 онд Бенжамин Грэхэм түүнийг дуудаж өөрийн компанидаа шинжээчийн албан тушаал санал болгосноор Уоррен тэнд Нью-Йоркийн ойролцоо байр худалдан авч, эхнэр хүүхдийн хамтаар шилжин суурьшив тэрээр 2 жил ажиллах явцдаа өдөржингөө судалгаа шинжилгээ хийж хөрөнгө оруулалтын боломж хайдаг байв. Энэ цаг үеэс Уоррен Баффет ба Бенжамин Грэхем хоёрын хөрөнгө оруулалтад хандах Ажиллах хугацаандаа биржийн үйл ажиллагааг судалж, өөрийгөө их хэргийг эхлүүлэхэд бэлэн болсон гэдгээ ухаарч эхэлсэн. Уоррен Баффет компанийг судлахдаа энэ компанийг чухам юу нь өрсөлдөгчдөөс нь илүү хүчирхэг болгож байгаад голлох үнэлгээ өгөх хүчин зүйл болгож менежментийн баг, удирдлагыг нь түлхүү судалдаг байв. Харин Бенжамин Грэхем компанийн баланс ба орлогын тайланд голчлон тулгуурлаж шийдвэр гаргадаг байжээ. 1956 онд Уоррен Баффет бие даан ажиллахыг хүсч нутаг нутаг буцан Баффет Партнерсын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ үед 174,000 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.47 сая ам.долларын хувийн хадгаламжтай болсон байв. 1962 он гэхэд тэрээр АНУ-ын хэмээнд нийт 90 гаруй партнеруудаа нэгтгэн зохион байгуулснаар томоохон хөрөнгө оруулалтууд хийж эхлэв. 10 жилийн дараа түүний партнерийн хөрөнгийн өсөлт 156% байхад Доу Жонс Индекс 122.9% байв.  
Тухайн төсөлд түүний гэр бүл, найз нараас бүрдсэн 7 хүн 105 мянган долларын хөрөнгө оруулалтыг компанид хийжээ. Сонирхолтой нь Баффет өөрөө энэ шинэ төсөлдөө ердөө л 100 долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүний хувийн хөрөнгөний хэмжээ 140 мянган доллар байсан ч үүнийгээ бусдын мөнгийг амжилтгүй хөрөнгө оруулалт болгосон тохиолдолд эргүүлж төлөх зорилгоор хадгалж байжээ. 100 долларын хөрөнгийг өөрийн төсөлдөө оруулсан шалтгаан нь зөвхөн энэ байсан.
Баффетийн удирдлаган дор 1958 онд компаний хөрөнгийн хэмжээ 1956 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байв. Түүний хөрөнгө оруулалтын бодлогын түүх одоог хүртэл үргэлжилсээр байна. Ихэнх тохиолдолд гаргасан шийдвэрүүд нь зөв байж өөрт нь болон хувьцаа эзэмшигчдэд нь байнга ашиг авчирсаар байгаа юм.

Беркшир Хатауэй
1962 оноос нэхмэл, сүлжмэл эдлэл үйлдвэрлэдэг Беркшир Хатауэй компанийг 7.6 ам доллараар худалдан авч, улмаар 1956 оноос худалдан авалтаа өргөжүүлж нэгж хувьцааг нь 14.86 ам.доллараар худалдан авсаар байв. Ийнхүү Беркшир Хатауэй компанийн удирдлагыг гартаа авч шинэ ерөнхийлөгчийг ажилд нь томилсон байдаг. Гэхдээ тэрээр хожим нь дурсахдаа Беркшир Хатауэй бол миний хамгийн муу хөрөнгө оруулалт байсан гэжээ. 1976 онд Гэйко даатгалын компани маш их алдагдалтай байгаагаа зарлаж хувьцааны ханш нь 2 ам.доллар болтол унажээ. Уоррен Баффет тухайн компанийн бизнес нь ашиггүйдээ биш харин удирдлагад нь асуудал байгааг маш сайн олж харан Гэйко компанийг худалдан авчээ. Тэрээр 1985 он гэхэд Беркширийн хамгийн сүүлийн үйлдвэрийг зарснаар сүлжмэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэдэг компанийг даатгалын компани болгон өөрчилжээ.
Беркшир Хатауэй компанийн хувьцааны ханш:
1962 онд 7.6 ам.доллар, 1965 онд 14.86 ам доллар байсан бол 1979 он гэхэд Беркширийн хувьцааны ханш оны эхэнд 775 ам.доллар, эцэст нь 1,310 ам.доллар болжээ. Уоррен Баффетын цэвэр хөрөнгийн хэмжээ тухайн үед 620 сая ам.долларт хүрч Форбс 400-д анх удаа бичигдсэн байна. 1990 онд нэгж хувьцааны ханш нь 7,175 ам.долларт хүрсэн байв. Харин одоо бол 304,671 ам.доллар байгаа юм. Энэ нь Баффетыг гайхамшигтай хөрөнгө оруулагч болохыг баталж байгаа юм. Түүний компанийн хувьцаа 40,000 дахин өсөж хөрөнгө оруулсан хүмүүсийн итгэлийг алдаагү бөгөөд одоо түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу хөрөнгө оруулагч болгосон.
Баффетийн стратеги 1984 онд гарсан удирдлагын 13 зарчим дээр тулгуурладаг. Хамгийн тэргүүнд Баффет өөрийгөө болон Berkshire компаний бусад удирдлагууд, хувьцаа эзэмшигчдээ зөвхөн хувьцааг худалдагч болон худалдан авагч талууд гэж хэзээ ч үздэгггүй, харин хувьцаанд өөрсдийн хөрөнгөө хамтран оруулж буй хамтрагчид гэж үздэг.
Энэ бол зүгээр ч нэг хоосон үг биш юм. Баффет хувьцаа эзэмшигчиддээ бичсэн нэгэн захидалдаа Berkshire Hathaway компаний хувьцаанд өөрийн хөрөнгөний 99%-ийг оруулсан гэдгээ мэдэгджээ. Түүний дотны хамтрагч Чарли Мангер ч мөн адил хөрөнгөнийхөө 90%-ийг оруулсан байдаг. Мөн түүнчлэн компаний захирлуудын гэр бүлийн гишүүд, тэдний найз нөхөд, танилууд нь компаний тодорхой хувийг эзэмшдэг байна.
Ийнхүү маш өндөр хөрөнгө оруулалтыг хийсэн алхам нь тэдний эрсдэлийг бодитоор багасгадаг гэдгээр Баффет өөрийгөө зөвтгөдөг. Түүнийхээр хөрөнгө оруулалтын ийм стратеги нь “Хэрвээ хувьцаа эзэмшигчид алдагдал хүлээвэл компаний захирлууд ч адилхан хэмжээний алдагдал хүлээнэ” гэсэн нь холдингийн захирлууд болон хувьцаа эзэмшигчдийн холбооны үндсэн зарчмыг тодорхойлдог. Berkshire Hathaway холдингийн захирлуудын зөвлөл 11 хүнтэй. Бүрэлдэхүүнд нь Баффетын хамтрагч Чарли Мангер, хүү Говард Баффет болон 2004 онд Баффетын эхнэрийг нас барсны дараа түүний найз, компаний хувьцаа эзэмшигчдийн нэг Билл Гейтс орсон юм. Түүний бас нэг чухал зарчим бол худалдаж авсан компанийхаа удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүй байх явдал аж. “Омахийн зөнч” өөрт таалагдсан компанийг худалдаж аваад цорын ганц шийдвэр гаргадаг нь Ерөнхий захирлыг томилж, түүнийг шагнах журам ба хэмжээг тодорхойлдог.
Бусад бүх шийдвэрийг удирдлагын гарт үлдээдэг ажээ. Ихэнх тохиолдолд энэ хандлага нь түүний хүсэж байсны дагуу удирдлагууд нь компаний хөрөнгийг нэмэгдүүлэх, шагналын хэмжээгээ өсгөх гэж хичээх зэрэг байдлаар эерэг үр дүнд хүргэдэг байна. Баффетын стратегийн тулгын чулууны нэг нь эрсдлийг хамгийн бага хэмжээтэй болгох явдал. Баффетын стратегийн тулгын чулууны нэг бол эрсдэлийг хамгийн бага байлгах юм. Өөрийн компаний өрийн дарамтыг ихэсгэхгүйн тулд сонирхол татах төдий зүйлээс тэр аль болох зайлсхийдэг. Түүний Berkshire Hathaway холдинг өнөөдөр Moody`s агентлагийн гаргасан жагсаалтанд – AАА үнэлгээ авч хамгийн өндөр итгэлцлэлтэй 7 хүчирхэгийн нэг болсон нь тохиолдол биш гэдгийг харуулдаг юм. Бага үнэтэй капитал нь Баффетад маш өндөр итгэлцэлтэй байх боломжоор хангадаг.
Орчин үеийн эдийн засагт дарамт үзүүлж байгаа хамгийн гол хор хөнөөлийн нэг нь санхүүгийн зах зээлийн оролцогчдыг дэмждэг урамшууллын буруу систем гэж Баффет үздэг. Түүний бодлоор, хөрөнгийн зах зээлд банкаар арилжаалагдаж байгаа хувьцааны нилээд хэсэг нь брокер, трейдер зэрэг янз бүрийн зуучлагчдыг өөрсдийг нь баяжуулахын тулд хийгдэж байгаа гэнэ. Хэрэв хүн бүр бүх амьдралынхаа туршид тодорхой тооны зөвшөөрөгдсөн арилжаалагдах хувьцаатай байдаг бол боломжийн ухаалаг хэрэг байхсан.
Түүнд алдаа гаргах тохиолдлууд ч бас байжээ. 2005 онд долларын ханшны уналт болно гэж тооцоод оны төгсгөл гэхэд 21.4 тэрбум долларын богино хугацааны арилжааг хийсэн байдаг. Баффетын тооцоогоор 1 евро 1.4 доллартай тэнцэх хэмжээнд хүртэл унах ёстой байсан. Гэтэл FRS-(ХНС)-ийн явуулсан мөнгөний хатуу бодлогын үр дүнд долларын ханш 14%-аар өсч Berkshire Hathaway-ийн валютын алдагдал 955 сая долларт хүрсэн байна.
Баффеттай хамт Жорж Сорос, Билл Гейтс зэрэг томоохон тоглогчид нэлээд хэмжээний алдагдал хүлээсэн юм. Гэхдээ 2002-оос 2005 оны төгсгөл хүртэл Berkshire Hathaway Баффетын гавьяагаар валютын арилжаанаас 2 тэрбум долларын ашиг олсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. 2002 оноос эхлэн тэрээр амьдралдаа анх удаа гадаадын валютанд хөрөнгө оруулж эхэлсэн тухайгаа 2004 оны 3-р сард хувьцаа эзэмшигчиддээ бичсэн захидалдаа дурдсан байдаг. Berkshire Hathaway-ийн нэгэн хувьцаа эзэмшигч Баффетын валютын арилжааны тухай мэдээд маш их гайхсан гэдэг.
Энэ хүн Gardner, Russo & Gardner-ийн хамтрагч Том Руссо байсан бөгөөд тэрээр 15 жилийн турш Berkshire Hathaway-ийн жилийн эцсийн тайлангийн хуралд тасралтгүй оролцдог байжээ. Түүний хэлснээр Баффетад долларын болон валютын арижааны тухай асуулт тавих бүртээ “АНУ-ийн эсрэг та хэзээ ч мөнгө хийж чадахгүй” гэдэг хариултыг байнга сонсдог байсан байна. Баффет сүүлийн жилүүдэд валютанд хөрөнгө оруулах хэмжээгээ багасгаж байна. Үүнийгээ тэр гадаадын компаниудын хувьцааг худалдан авах, эсвэл ашгийнхаа ихэнх хэсгийг гадаадаас олдог АНУ-ын компаниудын хувьцааг худалдан авах замаар нөхөж байсан.
Баффет урьдын нэгэн адилаар АНУ-ын одоогийн явуулж буй бодлогод тийм ч таатай ханддаггүй хэвээр байгаа аж. Сүүлийн үед дээд цэгтээ хүрээд байгаа гадаад худалдааны дефицитийн хажуугаар хөрөнгө оруулалтаас орох орлогын баланс түүний таамгаар удахгүй сөрөг үр дагаварт хүргэнэ. Түүгээр ч барахгүй АНУ-ын эдийн засаг энэхүү сөрөг үр дагаварыг тийм ч удаан хугацаанд барьж байх чадваргүй гэж үзээд хэрвээ энэ асуудлаа шийдвэрлэхгүй бол цаашдаа бүр ч хүнд байдалд орно гэдгийг сануулсаар. Баффет Berkshire Hathaway-ийн удирдлагад хөрөнгө оруулалтын түлхүүр зарчим болох “хүлээх чадвартай” байх талаар байнга зөвлөдөг юм. Энэ чадварыг тэрээр бүр залуу байхдаа өөртөө бий болгожээ. 2003 оны 3-р сард хэвлэгдсэн хувьцаа эзэмшигчиддээ түүний бичсэн захидалд энэ тухай нэлээн дэлгэрэнгүй туссан байдаг ба өөрийнхөө тухай, орлогчийнхоо тухай, захирлуудын зөвлөлийн дэд дарга Чарли Мангерын тухай мөн бичжээ.
Тэр захидалдаа “Бид хувьцааны хувьд бараг юу ч хийхгүй байгаа билээ. Чарли болон миний бие одоогоор Berkshire Hathaway-д оруулсан томоохон хөрөнгө оруулалтандаа сэтгэл хангалуун байгаа нь эдгээр хувьцаанууд хангалттай ашиг авчрахын зэрэгцээ үнэ цэнэ нь улам өсч байгаатай холбоотой. Одоо байгаагаас илүү их хувьцаа худалдаж авах сонирхолгүй байна. Эдгээр компаниудын ирээдүй нь гэгээтэй байгаа бөгөөд хувьцаанууд нь дутуу үнэлэгдсэн гэж бид боддоггүй. Гэхдээ бидний бодлоор хувьцааны зах зээлийг бүхэлд нь хамрах ёстой. Сүүлийн 3 жилийн уналт нь энгийн хувьцаанд хандах хандлагыг харьцангуй өсгөсөн ч бидний сонирхлыг татахаар хувьцаа маш бага байгааг хэлмээр байна.
Энэхүү баримт нь үнэ цэнийн шинж чанарын үл ойлгогдох байдлаар батлагддаг. Жишээ нь 1990 оны сүүлчээс 2000 оны эхэн үе хүртэл хувьцаанууд маш их үнэтэй байсан ба энэ үеийг агуу их хөөсний үе гэж нэрлэдэг байлаа. Харамсалтай нь хэтэрхий их магтаал тэр чигээрээ эсрэгээр эргэх нь ч бий. Чарли болон миний одоо хэлж буй хувьцаануудын тааламжгүй байдал гэдэг нь тэдний төрөлхийн шинж ч бас биш юм. Бид таалагдсан үнээрээ худалдаж авсан энгийн хувьцааг эзэмших дуртай... Гэвч заримдаа амжилттай хөрөнгө оруулалт нь юу ч хийхгүй байхыг шаарддаг” гэж бичжээ. 2003 оны 10-р сард Барроны санхүүгийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн алдааныхаа тухай ярьж, Wal-Mart Stores компанийн хувьцааг яг хэрэгцээтэй үед худалдаж авч чадаагүйдээ харамссанаа илэрхийлжээ. Тэдгээр хувьцааг хэт их үнэтэй гэж тооцсон.
Энэ алдаа нь Баффетынхаар 8 тэрбум долларын үнэтэй байжээ. 2005 оны 12-р сарын 31-ний байдлаар Berkshire Hathaway-ын 47 тэрбум активуудын ихэнх хэсгийг дараах компаниудын хувьцаа эзэлж байжээ. Үүнд- American Express (AXP), Ameriprise Financial (AMP), Anheuser-Busch (BUD), Coca Cola (KO), M&T Bank (MTB), Moody`s (MCO), PetroChina (PTR), Procter&Gamble (PG), Wal-Mart (WMT), Washington Post (WPO), Wells Fargo (WFC), White Mountains Ins. (WTM) компаниуд багтаж байна. Эдгээр өгөгдлүүд нь Berkshire Hathaway-ын 2005 оны жилийн эцсийн тайланд тусгагджээ.
2005 оны дүнгээр Berkshire Hathaway-ын ашиг 16.6%-аар буюу 8.5 тэрбум доллар хүрсэн бөгөөд өөрөөр хэлбэл 2004 онд 7.31 тэрбум долларын ашигтай байсан. Berkshire Hathaway-ын хувьцааны балансын үнэ 6.4%-иар өссөн ба эдгээр хувьцаа 41 жилийн турш задрах эрсдэлд орогүй байна. Баффет 10-ын тоог санал болгодог. Санхүүгийн арилжаанд оролцогч бүр бүх амьдралдаа арваас илүүгүй арилжаалагдах хувьцааг эзэмшиж байх юм. 2005 оны дүнгээр “Berkshire Hathaway”-ын ашиг 16.6%-иар өсч 8.5 тэрбум доллар буюу нэгж хувьцааны тооцоо 5538 доллар болж байна. 2004 онд нийт ашиг 7.31 тэрбум доллар буюу нэгж хувьцаа 4753 доллар байв. Бүтэн жилийн дотор 5 удаа шингэх арилжаа хийгджээ. Berkshire хувьцааны балансийн үнэ 6.4%-иар өслөө.
Berkshire Hathaway-ын үйл ажиллагааны тухай Баффетын бичсэн жилийн тайлан болон хувьцаа эзэмшигчиддээ хандсан илгээлт зэрэг нь хөрөнгө оруулалтын ертөнцөөс давсан магтаал сайшаалыг хүлээгээд байгаа билээ. 2005 оны 2-р сард америкийн гэр бүл, сургууль, коллежийн суралцагсдад зориулсан зохиолчийн бүтээлийн Үндэсний комисс Баффетын уран зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэжээ. Энэ комисс Баффетад түүний “оновчтой, гүн утга агуулга, хурц ухаан”нь ажил хэрэгч Америкт хүчтэй нөлөөлж чадсаных нь төлөө 2005 оны шагналаа гардуулсан. Баффет өдөр тутмын амьдралдаа хуучинсаг үзэлтэй эдийн засагч нэгэн. Юуны өмнө тэр бүтээгдхүүнийг нь өөрөө хэрэглэдэг компаниудыг худалдан авахыг илүүд үздэг.
Berkshire Hathaway-ын хувьцаа эзэмшигчдэд бичсэн нэгэн захидалдаа өдөр бүр Cherry cokie 5 шилийг уудаг гэдгээ дурджээ. Тэрээр саяхан Сoca Сola-ын захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалд дахин сонгогдохгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Berkshire Hathaway-ын бусад чиглэлийн ажлуудад илүү их анхаарал хандуулах хэрэгтэй болжээ. Гэхдээ энэ компанид оруулсан өөрийн хувийг зарах бодолгүй байгаа. Яг одоогоор Сoca Сola-ын 8.4%-ыг эзэмшдэг. Pepsi-ээс ч мөн адил татгалзах бодолгүй байна. Баффет маш арвич хямгач нэгэн билээ. Тэр 1957 онд 31500 доллараар худалдаж авсан Омахын Фарнхэм гудамжинд байрлах байшиндаа амьдардаг хэвээрээ байна.
Жолоочийн зардлыг хэмнэн машинаа өөрөө барьдаг. Түүний машины дугаар дээр гамтай унасныг нь илтгэсэн тэмдэглэгээ байнга байдаг гэнэ. Баффет McDonalds-ын 4.3%-ыг эзэмшдэг бөгөөд гамбургерын үнэнч хэрэглэгч. Тэр хэдийгээр өндөр технологи бүхий салбарт ажиллаж байгаа компаниудыг дэмждэг боловч тэнд мөнгөө оруулах гэж нэг их яардаггүй байна.
Уоррен Баффет энэхүү өндөрлөгт гарахад юу нөлөөлөв:
Уоррен Баффет 2008 онд дэлхийн хамгийн баян хүн болсон удаатай тухайн үед 62 тэрбум долларын хөрөнгтэй 13 жил энэхүү байранд тасралтгүй тэргүүлж байв. Одоогоор түүний хөрөнгө 83.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Тэрээр хэрхэн энэ амжилтанд хүрэв?
Түүний хөрөнгө оруулалтын суурь зарчим нь сахилга бат, тэвчээр, үнэ цэнэ дээр тогтдог. Энэ зарчмаараа л тэрээр үргэлж бусдаас илүүг олсон байдаг. Уоррен Баффетын хөрөнгө оруулалтын хандлагыг Мөнгөний мастерууд номдоо бичсэн Жон Трейн тайлбарлахдаа Түүний хувьд бизнес нь хоёр төрөлд хуваагддаг. Цөөн хэдэн гайхалтай бизнес ба олон тооны таагүй бизнесүүд Ихэнх тохиолдолд ихэнх бизнесүүд зарагдаж байгаа үнэ шигээ үнэ цэнэтэй байдаггүй атал ховорхон тохиолдолт гайхалтай бизнесүүд үнэгүй шахуу байдаг. Тийм үед нь зоригтой худалдаж аваад тухайн үеийн эдийн засгийн бүрхэг байдал болоод хөрөнгийн зах зээлийн таамаглалыг үл ойшоох хэрэгтэй гэжээ.
      Харин Уоррен Баффет гайхалтай бизнесийг тодорхойлохдоо дараах шинжүүрийг ашигладаг:
1.      Их хэмжээний өргүйгээр сайн өгөөж өгдөг
Уоррен Баффет компаниа сонгохдоо өрийн хэмжээг маш сайн хардаг нэгэн. Хэрвээ тухайн компанийн өрийн хэмжээ байх ёстой хэмжээгээс их байвал Баффет хэзээ ч хөрөнгө оруулдаггүй нэгэн. Харин эсрэгээрээ өр багатай сайн ашигтай компани байвал тэрээр шууд хөрөнгө оруулдаг юм.
2.      Бизнес нь ойлгомжтой
Баффет хөрөнгө оруулагч нартай үргэлж ойлгодог зүйлдээ хөрөнгө оруул гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл сайн ойлгодог компанидаа хөрөнгө оруулвал эрсдэлгүй бөгөөд ашигтай байдаг нь үнэн. Уоррен Баффет технологийн компанид хөрөнгө оруулахаас зайлсхийдэг. Яагаад гэвэл тр энэхүү салбарыг сайн ойлгодоггүй учраас тэр юм. Харин тэрээр хүнсний салбарт хамгийн сайн хөрөнгө оруулдаг. Жишээ нь McDonalds болбн Coca Cola зэрэг компанид тэрээр их хэмжээний хувьцааг нь эзэмшдэг бөгөөд үүнээс ихээхэн хэмжээний ашгийг олсон нэгэн. Тийм учир хөрөнгө оруулалт хийхдээ заавал ойлгодог компанидаа хөрөнгө оруулах нь хамгийн өндөр өгөөжийг таньд өгөх болно. Бас эрсдэл багатай
3.      Ашгаа мөнгөн урсгалаараа дамжуулж олж байдаг
Жишээ нь Berkshire Hathaway компани олсон ашгаа хувьцаа эзэмшигчддээ ногдол ашиг болгон өгдөггүй ба тэр мөнгөөрөө шууд ашигтай компанид хөрөнгө оруулалт хийж эргэлтэнд оруулж улам өндөр ашиг болгож байдаг. Энэ нь тухайн компанийн эргэлтийн хөрөнгийг их байлгаж бусад хөрөнгө оруулагч нарыг татахад нөлөөлдөг ба ингэснээр хувьцааны ханшийг маш хурдатай өсгөдөг юм.
4.      Хүчтэй, Франчайзтай, үнэ нь чөлөөтэй
Уоррен Баффет McDonalds компанид хөрөнгө оруулахдаа хэзээ ч эргэлзэж байгаагүй яагаад гэвэл Дэлхийд хамгийн өргөн тархсан McDonalds-ийн зоогийн газрын сүлжээг авч үзье. McDonalds нь  ижил төрлийн бүтээгдэхүүнийг бүх зоогийн газарт ижил чанартай, ижил байдлаар, адилхан засаж тохижуулсан байранд адилхан хувцасласан ажилчид худалдаалдаг. Үүн дээр нэмээд сэтгэлд хоногшин үлдэх таних тэмдэг (лого)-тэй бөгөөд бүх зоогийн газарт адил байдлаар тааралдах уг бүтээгдэхүүний давуу талыг харуулсан сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараадаг. Ингэснээр маш олон харилцагч нарыг татаж өндөр ашиг олдог. Сайн франчайзтай байвал үнийн дүнг өсгөсөн ч үйлчлүүлэгч нар хэзээ ч худалдан авалтаа болихгүйд хамгийн гол учир байгаа юм. Тиймээс хүчтэй франчайзтай компани байвал Баффет эргэлзэхгүй хөрөнгө оруулалт хийдэг.
5.      Компани ашигтай байхын тулд гоц авьяастнаар удирдуулах шаардлагатай байх ёстой
Удирдлаг сайн байх нь компани оршин тогтнож илүү өндөр ашигтай ажилладаг. Удирдлага муу байснаас болж сайн компаниуд сүйрч байхыг Уоррен Баффет олон харч байсан. Тиймээс хөрөнгө оруулалт хийхдээ таны хөрөнгө оруулах гэж байгаа компаны захирал ажлаа хэр сайн мэдэж байгааг та сайн судлах хэрэгтэй. Энэ нь таны оруулсан мөнгө өсөх үү буурах уу гэдэг шийдэгддэг.
6.      Ашгийг нь таамаглах боломжтой
Та хувьцааг нь худалдан авсан компаниа ирээдүйд ашигтай ажилна гэж бодож худалдан авсан байх. Харин тус компанийн ашгийн түвшин жилээс жилд тогтмол өссөн байвал та эргэлзэхгүй хөрөнгө оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл та дараа жилийн ашгийг таамагласан шүүдээ.
7.      Менежментын бага нь өөрсдийн хувьцаагаа эзэмшидэг үү?
Уоррен Баффет хамгийн сайн ажигладаг нэг том шалгуур бол яах аргагүй компанийн менежментийн багыг хэр сайн бэ гэж үнэлж хөрөнгө оруулдаг нэгэн. Тухайн компаны менежментийн бага буюу удирдлага компанийнхаа хувьцааг худалдан авч байвал та ч бас худадан авах хэрэгтэй яагаад гэвэл үүнээс илүү баталгаа гэж байх уу? Компанийн дотоод ажилтан болон удирдлаг компанийнхаа хувьцааг авна гэдэг нь ирээдүйд маш их ашиг олохын нэг том баталгаа. Харин эсрэгээрээ удирдлага болон ажилтнууд хувьцаагаа зарж байгаа бол тухайн компани хүнд байдалт орч байгаагын илрэл. Тиймээс хөрөнгө оруулах компаниа судлахдаа дотоод ажилтанууд хувьцаагаа хэр зэрэг авч зарж байгааг ажиглах хэрэгтэй.
“Би таньд 20 удаа цоолох боломжтой нэг тасалбар өгч, таны санхүүгийн нөхцөл байдлыг хавьгүй дээр түвшинд аваачиж болно. Уг тасалбар нь таны амьдралд тохиох бүх хөрөнгө оруулалтын боломжийг төлөөлөх учир бүгдийг нь цоолж дууссаны дараа дахин хөрөнгө оруулалт хийх боломгүй гэсэн үг юм. Энэхүү дүрмийг удирдамж болгосноор өөрийн хийсэн зүйлсийг маш сайн тунгааж, улам бүр гүн гүнзгий бодоход хүрэх бөгөөд үр дүнд нь та илүү сайн шийдвэрүүдийг гаргадаг болно....”
-Уоррен Бафет

Уоррен Баффет бусад тэрбумтангуудаас тэс өөр хүн юм тэрээр энгийн амьдралыг илүүд үздэг нэгэн.
                                                                             Тэрээр маш хямгач нэгэн. 1985 онд 31,000 ам.доллараар худалдан авсан таван өрөө байрандаа өнөө ч амьдарсаар байна. Мөн олон жилийн туршид компаниа онгоц онгоц худалдан авахыг зөвшөөрөөгүй байна. Гэвч эцэстээ аргагүйдэж нэг онгоц авахыг зөвшөөрсөн бөгөөд түүнийгээ Уучлашгүй хэмээн нэрлэжээ.

Тэрээр хуучин кадилак машинаа өөрөө барьж ажилдаа явдаг. Түүний хувьд онгоцны буудалд бургер идэх энгийн хэрэг.
Түүний баримталдаг зарчим:

Миний хувьд лав үнэт цаасны зах зээл гэж байдаггүй. Энэ бол хэн нэгэн хүн ямар нэгэн ямар нэг тэнэг зүйл хийх санал тавьж байгаа эсэхийг харах лавлах юм.
-Уоррен Баффет
Энэ нь Баффетыг гайхамшигтай хөрөнгө оруулагч болохыг баталж байгаа юм. Тэр хувьцаанууд хэт их үнэлэгдсэн байна гэж бодсон үедээ бүх хувьцаагаа зарж, өөрийн хамтрагчдад мөнгийг нилээд хэмжээний ашигтай буцааж өгдөг нь түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу хөрөнгө оруулагч болгосон.
Үргэлж мэдээлэлтэй бас судалгаатай бай:
Та амжилт олъё л гэж байгаа бол үнэн бодит мэдээллийг зөв цагтаа авч чаддаг байх хэрэгтэй. Мөн өргөн хүрээнд чанартай хийгдсэн судалгаатай цаг тухай бүрт нь танилцаж, шийдвэр гаргалтаа оновчтой болгох ёстой. Алхам бүртээ яагаад авч байгаа эсвэл зарж байгаагаа нягтлаж баттай үндэслэл хай. Ханш өндөр хувиар хэлбэлзэх үед сэтгэл хөөрөлдөө автаж болохгүй. Үнэн бодит мэдээлэл, чанартай судалгааг цаг тухай бүрт нь авч чадвал та жанжин шугамаа алдахгүй ба богино хугацааны ханшийн хэлбэлзэлд хууртахгүй. Баттай мэдээллийн эх сурвалжуудаа олшруул. Баттай эх сурвалж гээд цор ганц сувагтай байж хэрхэвч болохгүй. Үнэн бодит мэдээлэл, чанартай суурь судалгаанд үндэслэж хувьцаа авбал үүнийг “хөрөнгө оруулалт” гэж нэрлэдэг. Ис бөгөөс задгай далайд сэлүүргүй гарч байна гэж ойлгоорой. Манайхын түгээмэл гаргадаг нэг алдаа бол “Энэ хувьцаа өсчих юм шиг санагдаад байна. Авчихъя” гэж боддог нь буруу ойлголт юм.

Уоррен Баффет шиг баян болгох 10 арга зам:


Ашгаа дахин хөрөнгө оруулалт хий:
Та хөрөнгийн зах зээлээс анх ашиг олсны дараа түүнийгээ зарцуулахыг хүсэх болно. Тэгэхийн оронд дахин хөрөнгө оруул. Тэрээр ахдлах сургуульд байхдаа пинболл тоглоомын машин худалдан авч, олсон ашгаараа нэмж долоон тоглоомын машин худалдан авч дахин хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ бизнесээ зогсоосны дараа хувьцаанд хөрөнгө оруулсан байна. 26 настайдаа тэрээр өнөөгийн ханшаар 1.5 сая орчим ам.доллартай болсон байдаг.

Бусдаас өөрөөр сэтгэж бай:
Ихэнх хүмүүсийн том алдаа бол бусдыгаа дууриаж хийх явдал байдаг. Харин та хүн бүрийн хийж, хэлж байгааг бүү хийгээрэй. 1956 онд Уоррен Баффет партнер байгуулж нийт 100,000 ам.доллараар хөрөнгө оруулалт хийж өөрийн бизнесийн анхны гараагаа эхэлсэн байдаг. Тэр ихэнх шиг Уолл Стрийтэд биш харин Омахад бизнесээ хийж байсан. Хүмүүс түүнийг бүх мөнгөө алдана гэж бодож байсан ч 14 жилийн дараа компаниа хаахдаа  нийт хөрөнгийн хэмжээгээ 100 сая ам.доллар болгосон нь хүмүүсийг гайхшруулсан байдаг. Ихэнх шинээч нарыг дагаж явахын оронд багаар үнэлэгдсэн хямд олонд танигдаагүй компаниудад тэрээр хөрөнгө оруулалт хийж жил бүр дундаж ашгаас хэд дахин илүү хэмжээний ашигтай ажиллаж байв. Уоррен Баффет хэлэхдээ дундаж хэмжээний ашиг бол хүн бүрийн хийж чадах зүйл. Харин дунджаас илүүг ольёо гэвэл дэлхийн жишгийг биш өөрийн стандарт болон дүрэм журам гарга тэгээд дараа нь түүнийгээ дага гэжээ.

Эрхий хуруугаа хэзээ ч битгий хөх:
Уоррен Баффет өөрийн сэдсэн бодол санаандаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд түүнийхээ дагуу ажилладаг нэгэн. Тэрээр хүнд хэрэггүй хэрэгцээгүй зүйлийн талаар бодохыг хүсдэггүй. Харин үүнийгээ тэрээр “эрхий хуруугаа хөхөх” гэж нэрлэдэг. Хүмүүс маш олон компаныг сайн гэж хөрөнгө оруулж дараа нь Баффетад санал болгодог. Харин тэрээр хариуд нь “тэд надад ашгаа өгөхгүй л юм бол би хөрөнгө оруулдаггүй” гэдэг аж.

Эхлэхээсээ өмнө бүх зүйлээ сайтар төлөвлөсөн байх хэрэгтэй:
Бусад хүмүүсийн авахыг хүсч байгаа зүйл чамд байгаа бол түүнийгээ зарахад хамгийн сайн наймаалцах чадвар байх ёстой. Үүнийгээ Баффет балчир багаасаа Cola болон сонин сэтгүүл зарж наймаа хийдэг байсан учир сайн мэддэг байв. Тэрээр хүмүүсд үргэлж нэг түүхийг ярих дуртай байдаг байсан ба тэр түүх нь нэг өглөө Омахад цасан шуурга болж Баффетын өвөөгийнхөн дэлгүүрийг цасан шуурга бараг булж орхисон байв. Харин өвөө нь түүнийг найзуудтайн хамт хөлсөлж бүтэн цаг тасралтгүй ухуулсан гэдэг. Ухаж дуусгасны дараа Уоррен Баффет болон түүний найзуудын дунд өвөө нь 90 цент өгсөн бөгөөд тэрээр ихэнх ажлыг нугалсан атлаа хэдхэн цент авсандаа их л дургүйцсэн гэдэг. Тэрээр хүмүүсд хэлэхдээ ямар ч нөхцөлд байсан ба та бүгд ажил болон бизнесээ эхлэхээсээ өмнө ашгаа яаж хуваахаа үргэлж урьдчилан тодорхой болгож бай гэж зөвлөжээ.

Хөрөнгө оруулагч нарт гэж зөвлөхөд жижиг зардлуудаа хар:
Тэрээр жижиг зардлуудаа харж, хянаж байдаг сайн менежменттэй компанид хөрөнгө оруулдаг аж. Уоррен Баффет компаниудад ч өөртөө ч энэхүү шалгуурыг байнга тавьдаг нэгэн жижиг зардалыг ихэнх хүмүүс тоотоггүй хаядаг бол Уоррен Баффет хэзээ ч тэгдэггүй нэгэн.Зардал бүхэн чинь ашиг байж болно гэдгийг санах хэрэгтэй.


Зээлүүдээ сайн хязгаарлах хэрэгтэй:
Зээлийн карттай байж зээл авсаар байвал баян болно гэж байхгүй. Тэрээр хэзээ ч хөрөнгө оруулалт хийх гэж эсвэл байр авах гэж зээл авч байгаагүй аж. Уоррен Баффет зөвлөхдөө “зээлдүүлэгчтэйгээ ярилцаж ямар хэмжээний зээл төлж чадахаа тодрхой болго. Өргүй болсныхоо дараа хөрөнгө оруулалт хийж болох мөнгөө хадгалахын төлөө ажилла’ гэжээ.

Түүний хамгийн хэлэх дуртай үг бол тэвчээртэй бай:
Үүнд хөрөнгө оруулалт хүртэл маш чухал зүйл хэрвээ таны сонгосон компани урт хугацаандаа хамгийн өндөр ашигтай ажиллаж чадахаар бол та тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Чадсан бол та тэвчээрийнхээ хэмжээгээр өндөр ашиг хүртэх болно. Мөн мэргэн ухаантай тэгээд тууштай байж чадвал хүчтэй өрсөлдөгчөө хүртэл ялан дийлэх боломжтой.

Эрсдэлээ үнэл:
Нөхцөл байдал хүндэрсэн үед хамгийн муу, хамгийн сайн байж болох хувилбаруудыг тооц. Тэгээд ухаалаг сонголт хий. Эрсдэл хүний амьдралд үргэлж учирж байдаг нэг шалгуур гэж ойлгох хэрэгтэй. Амжилт олсон аугай хүмүүс үргэлж эрсдэлтэй нүүр тулж түүнийг давах арга зам бодож туулсан байдаг.

Хэзээ гарахаа үргэлж мэдэж байх хэрэгтэй:
Уоррен Баффет өсвөр насандаа м\орин уралдаанд бооцоо тавьжээ. Эхний бооцоогоо алдмагцаа дараагийн бооцоогоо тавьсан ч мөн л алдаж орхив. Ингээд долоо хоногийн дараа ашгаа үрэн таран хийж, бараг л хоосон хоцров. Тэр энэ алдаагаа дахин хэзээ ч давтаагүй. Алдагдлаа хэзээ зогсоохоо мэд.

Жинхэн амжилт гэж юу болохыг ухаар:
Уоррен Баффет амжилтыг доллараар хэмжиж байгаагүй. Тиймдээ ч бараг бүх мөнгөө сайн үйлсэд зарцуулахаар болсон. Тэрээр хэлэхдээ, миний насан дээр хүмүүс ирэхэд амжилтыг хэмжихдээ өөрийгөө хэчнээн хүнээр хайрлуулахыг хүсч байна тэднээс хэд нь чамайг хайрлаж байгаагаар хэмждэг болно. Энэ бол чи хэрхэн амьдарснаа шалгаж болох тест гэжээ.

























Comments

Popular Posts