Бодлогын хүү/interest rate/-буулгах уу? Эсвэл өсгөх үү?


АНУ Бодлогын хүү сүүлийн жил 1 ээс доошоо буюу 0.25 байгааг доорхи графикаас харч болно. Мөнгөний зөөлөн бодлого/. Бодлогын хүү бага байх нь ЭЗ руу маш их хэмжээний мөнгө шахаж улмаар ажилгүйдэл багасах, Цалин нэмэгдэх, мөн буцаад худалдан авалт ихэсэж компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэх үзэгдэл явагддаг. 

АНУ бодлогын хүүний 10 жилийн график 

АНУ бодлогын хүүг ажиглавал 2000 оны Dotcom хямрал, дэлхийн 2008 оны санхүүгийн хямралуудын дараа буурсан байгааг харч болно.

Бодлогын хүүг 2020онд  бууруулснаар АНУ дараах эерэг үр дагавар гарсан. Үүнд:

1. АНУ хувь хүний дундаж орлогын өсөлтийн хувийг сарын үзүүллэлтээр өссөн байгааг доорхи графикаас харч болно. 1 сард 11%  тай , Өмнөх сараасаа 10 хувь илүү үзүүлэлттэй гарсан байна. /11-12 сар/

Хувь хүний орлогын өсөлтийн хувь 

/2020.09сар -2021.01 сар/


2. Хэрэглэгчдийн зарцуулалтын хувь 1 сард 2.4% өмнөх сараас 2.8% илүү гарсан байна. 

Хэрэглэгчдийн зарцуулалтын хувь 

/2020.10-2021.01/

Хэрэглэгчдийн зарцуулалтын хувь 1 сард 2.4% өмнөх сараас 2.8% илүү гарсан байна. Энэ буцаад эдийн засгийн cycle ээр бол компаниудад ашигтай байдаг.


3. Хувь хүмүүсийн хадгаламжийн хувь өссөн.

Хувь хүний хадгаламжийн хувь

/2020.10-2021.01/
Хувь хүмүүсийн орлогын хэмжээ нэмэгдэснээр мөнгөө хадгалж байгаа дүн нь хүртэл ихэссэн байгааг харч болно 2021.01 сард 20.5 хувь өмнөх сараас 17 хувь илүү байгааг харч болно.

Эдгээр нь ХЗЗ ыг өсгөх сайхан боломж гарч ирдэг. 
Гэхдээ зөөлөн бодлого хэрэгжүүлэх нь өөр нэг сул талтай энэ нь 2008 оны хямрал маш тод харуулдаг. Тайлбарлавал Маш их хэмжээний мөнгө зах руу  шахаад эхэлвэл Инфляци маш их хөөрөгддөг энэ нь буцаад бараа бүтээгдэхүүн үнэ өсгөх сөрөг талтай. 

Тэгвэл одоогийн нөхцөл байдал яг энэ дүр зураг явч байна. Бодлогын хүүгээ энэ хэвээр нь байлгах уу эсвэл өсгөх үү? 
Бодлогын хүүг Өсгөвөл яах вэ? /Мөнгөний хатуу бодлого/
Энэ үед маш их хэмжээний мөнгө зах руу орохоо болиод эхэлвэл буцаад компаниудад орлого ашигын хэмжээг бууруулна.Энэ /Economic cycle/ ХЗЗ унагах сөрөг талтай. Эерэг тал нь гэвэл одоо өдөөгдөж буй инфляцийг бууруулна гэсэн үг.


АНУ д Инфляци сүүлийн хэдэн сард өссөлттэй байна.







Comments

Popular Posts