Нийтлэл 7:

Alussa Energy Acquisition Corp $ALUS

$ALUS компани бол SPAC төрлийн хувьцаа юм.

SPAC гэж юу вэ?
Энгийнээр тайлбарлавал тухайн SPAC хөрөнгийн бирж дээр IPO хийгээд босгосон дүнгээ хүүтэй хэрэгсэлд мөнгөө байршуулдаг. Дараа нь хамгийн амжилттай ирээдүйтэй гэсэн компаныг олж авч хөрөнгөө нэгтгэдэг./Надад мөнгө байна чамд шинэ инноваци байна хоёулаа нэгдье./ 
Нэг ёсондоо SPAC т оруулсан хөрөнгө оруулагч нарт мөн тухайн компанид ч аль аль талдаа ашигтай байдлаар процесс явагдана. 

Тэгвэл хамгийн ирээдүйтэй шинэ инновацилаг компанитай нэгдэхээр болвол тухайн SPAC ын ханш яах бол ??
Ийм нөхцөлд хувьцаа нь ихэвчлэн 2-3 дахин зарим нь 10х өсдөг. Жишээ нь QS, SPCE, CCIV, OPEN, DKNG, IRDM, IMVT гэх мэт.

Одоо тэгвэл $ALUS /SPAC/ нь өнгөрсөн 5 дахь өдөр FREYR компанитай албан ёсоор нэгдэх хүсэлтээ NYSE д хүсэлтээ өгөөд байгаа юм. Ингэснээр хувьцааны ханш 13% өссөн юм.



FREYR гэж ямар компани вэ?

Компани нь шинэ үеийн баттерей хөгжүүлэгч компани бөгөөд гол зорилго нь байгальд ээлтэй, хамгийн хэмнэлттэй батерейг нийлүүлэх замаар тээвэр эрчим хүчний салбарыг хурдасгах явдал юм. /Гайхалтай биз 😀/

Тус компани бизнесийн нэгдлийн хүрээнд босгосон 850 сая доллараа Норвегид 43 гвт цэвэр баттерей үйлдвэрлэл, шинэ хөгжүүлэлтээ хийх юм. Энэ тооцоолол нь 2025 он хүртэл явагдах юм. 
/1гвт 110 сая led гэрэлтэй тэнцдэг/

Яагаад Норвеги улс вэ? гэж үү?


Норвеги улс бол дэлхийн хамгийн өндөр цахилгаан машин хэрэглээтэй улс юм одоогоор нийт машин борлуулалтын 75% цахилгаан машин эзэлдэг. 2025 гэхэд энэ үзүүлэлт 100% болох тооцоолол байгаа. /Nice биз'/ Тус улсын засгын газар энэхүү цахилгаан машины хэрэглээг дэмжиж өгсөн нь гол нөлөөлөл юм. 

FREYR нь Норвеги улсын сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн аюулгүй, өндөр эрчим хүчний нягтрал, хямд өртөгтэй шинэ баттерейг гаргана авах тогтвортой эх үүсвэрээс авах бүрэн боломжтой юм.

Тэгвэл тус компани нь энэ тоглоомын гол баатар байгаад зогсохгүй  цаашид маш том зах зээл болох Европыг цахилгаан баттерейгаар хангах явдал юм. 

FREYR болон $ALUS хоёр компаны нэгдэлийн мэдээ 1 сарын 29 нд гарсан нь одоогоор хүмүүс энэ талаар сайн мэдээгүй байх магадлалтай, гэхдээ цөөн хэдэн хүн л энэ талаар мэдэж байгаа.  Ямартай ч дараа долоо хоногоос маш олон мэдээ сувгуудаар гарах нь мэдээж.

Адил дүр зураг 

Тэгвэл яаг үүнтэй адил цахилгаан баттерей хөгжүүлэгч SPAC болох $SQ /Quantumscape Corp/ тус компани 2020 оны 9 сард нэгдэл хийх сургаар 2х дахин өссөж, 12 сард 2 компани амжилттай нэгдсэнээр хувьцаа нь 100 доллар давсан юм. /Тус SPAC анх 10 доллар байсан./


Энэхүү $QS ын өмнөх дүр зураг  Одоогийн $ASUS тай яг адил байх өндөр магадлал байгааг харуулж байна.


Quantumscape Corp одоогоор цахилгаан баттерей үйлдвэрллэдгүйг санах хэрэгтэй. 

FREYR компани ойрийн 7 хоногт амархан 2х өссөх бүрэн потенциал байгаа гэдгийг дээрхи дүр зураг харуулж байна. Харин хэдэн сарын дараа хэдэн жилийн дараа 10х хэн мэдлээ ххэ.

Сануулга:
Дараах нийтлэл санхүүийн зөвлөгөө биш хувь хүний бодол гэдгийг анхаараарай. Мөн хөрөнгө оруулагч та бүгд өөрсдөө тус тусдаа өөрсдийн судалгааг хийж байж хөрөнгө оруулахыг зөвлөж байна.

Хөрөнгийн зах зээлийн судалгаа грүпийн админ:
Э.Лхагвасүрэн











Comments

Post a Comment

Popular Posts