АНХАН ШАТНААС 3 САР ГАРУЙ ХУГАЦААНД БЭЛДЭЭД IELTS 6.0 АВСАН ТУРШЛАГА
Анхан шатнаас 3 сар гаруй хугацаанд бэлдээд IELTS 6.0 авсан туршлагаа хуваалцая гэж бодлоо.
Сантис сургалтын төв дээр түвшин тогтоох шалгалт өгхөд
унших - level 3 буюу дунд
сонсох - level 1 анхан шат
бичих - level 1 анхан шат
ярих - level 1 анхан шат
Хэдэн жил заалгаж, их сургуульд интернэтээс зарим мэдээлэл уншдаг байсан болхоор унших дээр дунд түвшин, яриа болон бичих дээр ганц нэг энгийн цаг ашиглаад ганц хоёр оноо авсан. Cонсох дээр бол бүүр ганц ч тест бөглөж чадаагүй. Ийм л түвшинтэйгээр хэлний бэлтгэлд суухаар Филиппин улсыг зорьлоо. Хил дээр баахан юм асуугаад би чинь ярьсан юмыг нь ойлгохгүй цаасан дээр бичүүлж байж арай гэж нэг юм гарлаа.
Филиппин дэхь эхний нэг сар.
Анх очход түвшин тогтоох шалгалт авдаг ба нөгөө сантисд авсантайгаа ойролцоо л юм авлаа.
1-5 дахь өдөр
09:00-17:30 хүртэл бүх цагууд хичээлтэй ба дүрэм, сонсох дасгал, яриа гээд бүх төрлийн хичээлүүд ээлжлэн орно.
18:00-20:00 Хэрвээ хүсвэл үнэгүй нэмэлт хичээлд сууж болно. Би бараг ихэнхд нь суусан.
Амралтын 2 өдөр тоглох, хичээлээ давтах болон ойлгоогүй дүрмээ сайн ухаж ойлгоход зарцуулав.
Англи хэлний бүх дүрмийг дахиал эхнээс нь заалгаад, зарим дүрмүүдээ ашиглаад дүрмийн алдаа багатайгаар ярьжь сурч, хүмүүсийн энгийн яриаг ойлгодог болов. Орой бүр унтахдаа youtube-c "learn English through story" гэсэн видеоны хамгийн анхан шатнаас нь сонсож хэвтэж байгаад л унтдаг байлаа. Энэ их үр дүнтэй санагдсан.
Ингээд сарын эцсээр анх ирээд өгсөн шалгалтаа дахин өгхөд ялгаа нь дэндүү ихээр мэдрэгдэж байлаа. Маш их зүйлийг чадаал их л гоё байлаа.
Шалгалтын хариу : Унших, бичих тус бүр 30% орчим өсөж дунд түвшинд. Ярианы чадвар дээшилж анхан дунд түвшинд хүрсэн. Хамгийн гоё нь сонсох чадвар 70%-иар ахиж ахисан дунд гэсэн түвшинд очсон байлаа. :)
Филиппин дэхь 2, 3 дахь сар.
2 дахь сараас эхлэн IELTS-ийн бэлтгэл ангид орлоо. Цагийн хуваарь эхний сартай яг адил. Ялгаа нь 7 хоног бүр IELTS-шалгалт авдаг болов. Өөрийгөө нилээн гайгүй болсон гээд орсон чин IELTS 4 авав. Хамгийн муу авсан нь writing (3) хэсэг байлаа.
Өмнө нь тус тусд нь ашигладаг байсан дүрмүүдээ нийлүүлж нэг юм болгох бас асуудал байлаа. Хичээл дээр IELTS writing-н талаар заалгаж мөн IELTS writing дээр хэрэглэх боломжтой үгнүүдийг ашиглаж сурч ямар ч гэсэн хугацаандаа үгийн тоогоо гүйцээж амждаг болов. Шалгалт өгөх бүрдээ нэг том алдаа зассаар дүн ч 7 хоног тутам тогтмол ахисаар 6.0 авдаг болов. Жишээ нь эхний 7 хоногт тэмдэгтүүдийг(punctuation) зөв хэрэглэж сурсан, дараагийн 7 хоногт туслах үгүүдийг(the, of ...) гэх мэт. Бас завтай үедээ эссэ хуулж бичих, унших үйлдлийг олон давтаж хийсэн ба энэ нь дажгүй үр дүнтэй арга байлаа.
Reading
Энэ хэсэг хамгийн удаан буюу өсөлт маш бага мэдрэгдсэн. Учир нь миний Англи хэлний үгийн сан маш муу бас сургалт богино хугцаанд болсон учир үг бага цээжилсэн.
Speaking
Энэ хэсэг дээр нээх онцгой зүйл хийсэнгүй, өдөр бүр их ярьж байсан ба энгийн мэддэг дүрмүүдийг ашиглан алдаагүй ярьж сурсан.
Listening
Эхний нэг сар маш их сайжирсан ч оноо хангалтгүй байлаа. Миний алдаа гаргаж байгаа ихэнх тохиолдолыг хархад ихэнх нь мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй үгнүүдтэй холбоотой байсан. Тийм учраас IELTS-д түгээмэл ашиглагддаг үгсийг олж аваад утгийг нь 1 удаа хараад хэд хэдэн удаа давтаж бичив. Ингэсэнээр заримдаа утгийг нь мэдэхгүй ч үгээ сонсоод зөв бичиж байлаа. 7 хоногийн дотор 1 оноогоор нэмэгдэв. Туршилтын шалгалтууд дээр хамгийн өндөр авдаг хэсэг минь болов.
Шалгалт
За ингээд 3 сар 10 хоног хичээлэлсний эцэст шалгалтаа Филиппин улсад өгөв. Төлөвлөгөөт оноо 6.5 болвол 7 авчих санаатай. Туршилтын шалгалт дээр авч байсан оноогоо хараад сайн оноо авхын тулд listening дээр дор хаяж 7,5 авна гэсэн зорилт тавив. Энэ нь хэцүү байгаагүй л дээ. Гэвч яг шалгалтын шөнө тэрийгээ бодсоор бараг ганц цаг л унтлаа. Ядаж хамгийн эхнийх нь listening байж таарав. Бүүр тестээ бөглөж байхдаа ч тэрийгээ бодсоор бүүр суга үсэрч 5.5 авав. Бусад хэсгүүд дээр нээх юм бодсонгүй орлоо.
Listening 5.5
reading 5.5
speaking 6.5
writing 6.5
тус бүр авч дундаж 6.0 авсан.
Өөрийн энэ туршлага дээр үндэслээд миний алдааг давтахгүй бас чиний үгийн сан сайн эсвэл цээжлэх чадвар чин сайн бол анхан шатнаас эхлээд IELTS 7.0 оноог 4 сарын дотор авах боломжтой гэж бодсон. Тиймээс та ч гэсэн чадна гэдэгт итгэж байна.
Дараагийн удаад ашигласан материалууд болон бусад зүйлийг оруулнаа.

Comments
Post a Comment