Хамгийн төгс хувьцааг яаж таних вэ?
Тухайн компани юу хийдэг, мөн хэрхэн ажилдагийг олж мэдэх аваас компанийн судалгааг ойлгож хийхэд дэндүү хялбар болгодог. Ийм учраас Петр Линч бусдаас ялгаатай нь хиймэл дагуул компьютероос илүү шилэн трико, мяндсан оптикоос илүү мотелийн сүлжээнд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг. Компанийн бизнес энгийн байх тусам Питер Линчийн анхаарлыг илүү татдаг.
“Ямар ч тэнэг хүн ойлгох компанид хөрөнгө оруул. Учир нь эрт орой хэзээ нэг цагт хэн нэгэн тэнэг нь түүнийг удирдаж л таарна.” Питер Линч
Питер Линч хөрөнгө оруулагч нарт хэлэхдээ:
“Өндөр өрсөлдөөнтэй, нарийн түвэгтэй салбарт ажиллаж байгаа маш сайн менежменттэй, сайн компани болон өрсөлдөөн байхгүй, энгийн салбарт ажиллаж байгаа, дундаж менежменттэй, ердийн нэг компанийн аль нэгийг нь сонгох ёстой болвол би сүүлийнхийг нь сонгоно” гэжээ
Ямар ч тэнэг хүн үүнийг ажиллуулчихна гэдэг нь төгс компани буюу Питер Линчийн мөрөөддөг хувьцааны нэг шинж юм.
Тэгвэл төгс хувьцаа буюу энгийн компанийг яаж таних вэ гэж та бүхэн дотроо бодож байгаа байх. Тэрээр бидэнд дараах 13 шинжээр хувьцааг сонгох хэрэгтэй хэлж зөвлөжээ.
Харин одоо та бүхэндээ эхний 3 шинжийг танилцуулья:
1. Сонирхолгүй, эсвэл бүр инээдтэй сонсогдох ёстой.
Төгс хувьцаа нь төгс компаниудад л байдаг бөгөөд харин төгс компани гэдэг нь энгийн бизнес эрхэлдэг, энгийн бизнес нь сонирхолгүй бизнес байх ёстой. Сонирхолгүй байх тусмаа илүү сайн.
2. Сонирхолгүй зүйл хийдэг байх ёстой.
Сонирхолгүй нэртэй компани ямар нэг сонирхолгүй зүйл хийдэг бол Петр Линч улам их баярладаг.
Түүний хэлснээр “Crown, Cork, and Seal” компани нь лааз ба лонхны бөглөө хийдэг. Үүнээс илүү сонирхолгүй зүйл гэж байх уу? Түүний хувьцаа 2 доллар байсан ба одоо 40 доллар болсон байна. Мөн үүнтэй адил сонирхолгүй зүйл хийдэг олон компани байгаа. Уйтгартай зүйл хийдэг компани нь олон уйтгартай нэртэй компанитай адил ашигтай байдаг бөгөөд хоёулаа хавсарвал бүр гайхалтай. Энэ хоёр нийлэхээрээ ухаантнуудыг үргээхэд тустай байдаг юм. Тэд сүүлд нь сайн мэдээг авснаар худалдан авахаас өөр аргагүй болж үнийг нь улам өсгөдөг юм. Энэ хүртэл танд гайхалтай сайн орлоготой бөгөөд сайн тайлантай, гэхдээ уйтгартай зүйл хийдэг компанийн хувьцааг өрсөлдөөнгүйгээр, хөнгөлөлттэйгөөр хэд дахин бага үнээр авах ихээхэн хугацаа байдаг. Тэгээд дараа нь компани эрэлттэй болж, үнэ нь хэт дахин өсөх үед та хувьцаагаа бусдыг дууриагчдад зарж болно. Ингэснээр та баяжиж болно.
3. Таагүй зүйл хийдэг компани байх ёстой.
Зөвхөн сонирхолгүй байх биш нэгэн зэрэг сонирхолгүй бөгөөд дургүйцэл төрүүлэм байвал бүр сайн. Хүмүүс мөрөө хавчих, огих, дургүйцсэндээ бүр цааш харахад хүргэх зүйл байвал хамгийн тохиромжтой. Жишээ нь “Safety-Kleen”-ыг авч үзье. Энэ бол найдвар төрүүлсэн эхний нэр юм. Ер нь нэрэндээ C үсгийн оронд K үсэг хэрэглэсэн компанийг судалж үзэх нь зүйтэй. “Safety-Kleen” нь өмнө нь Чикагогийн “Rawhide” компанитай холбоотой байсан гэддэг баримт ч мөн муугуй /Дараагийн 4 дэх хэсгээс үзнэ үү/
“Safety-Klee”n нь бүх бензин түгээгүүрүүдээр явж авто машинытостой эд ангиудыг бензины хувин ашиглан гараараа угаах засварчны ажлыг хөнгөвчилж, цаг хугацааг нь хэмнэж тусалдаг бөгөөд бензин түгээгүүрүүд ч гэсэн энэ үйлчилгээний төлөө дуртайяа мөнгө төлдөг. “Safety-Kleen”-ны хүмүүс тогтмол хугацаанд ирж, тэр төхөөрөмжийн шавар ба тосыг салгаж, шаврыг дахин боловсруулахаар авч оддог. Энэ үйлдэл олон удаа давтагддаг боловч та энэ тухай бичил цувралыг телевизийн сүлжээгээр хэзээ ч харахгүй.
“Safety-Kleen” зөвхөн авто машины тостой эд ангитай зууралдаагүй. Түүнээс хойш рестороны тосны шүүлтүүр ба бусад төрлийн шүүр хийдэг салбаруудтай болсон. Ямар шинжээч энэ талаар бичиж, ямар хувьцааны менежер “Safety-Kleen”-ыг өөрийн хувьцааны жагсаалтанд оруулах билээ? Тийм хүмүүс олон биш байдаг бөгөөд энэ нь л тус компанийг үнэтэй болгож байгаа юм. “Automatic Data Processing” компани шиг энэ компанийн орлого тасралтгүй өсч байлаа. Ашиг улирал бүр нэмэгдэж, үүнийг дагаад хувьцааны үнэ нь ч бас нэмэгдэж байв.
Тэгвэл “Envirodyne” ямар компани вэ? Тус компани нь хачин нэрний шалгуурт тэнцэж байв. Энэ нь озоны давхаргатай холбоотой мэт сонсогдож байгаа боловч үнэн хэрэгтээ өдрийн хоолтой холбоотой компани байв. Түүний салбаруудын нэг болох “Clier Shield” нь хуванцар сэрээ, соруул хийдэг буюу тодруулбал ямар ч тэнэг хүн хийж чадах төгс бизнес эрхэлдэг боловч үнэн хэрэгтээ энэ компанийг ихээхэн хэмжээний хувийн хөрөнгө оруулалт хийсэн дээд зэргийн менежерүүд удирдаж байв.
“Envirodyne” компани нь хуванцар гал тогооны хэрэгслийн салбарт хоёр дахь, хуванцар соруулын салбарт гурав дахь үйлдвэрлэгч бөгөөд хамгийн бага зардлаар үйлдвэрлэл явуулдаг нь түүнд ихээхэн давуу талыг бий болгодог.
1985 онд “Envirodyne” компани малын гэдэсний хоёрдогч бүтээгдэхүүн, ялангуяа зайдас ба хиамны гадна талын хальсыг үйлдвэрлэдэг “Vikase” компанийг худалдаж авах хэлэлцээрийг эхлүүлсэн юм. Тэд “Union Carbide” компаниас маш хямдхан үнээр “Vikase” компанийг худалдаж авчээ. Тэгээд 1986 онд үлдэгдэл хоолыг бооход хэрэглэдэг гялгар уутны тэргүүлэх үйлдвэрлэгч “Filmco” компанийг худалдан авсан байна. Хуванцар сэрээ, зайдасны уут, хуванцар боодол гээд туд удалгүй гэр бүлийн зугаалгын үед хэрэглэдэг бүх зүйлийг авах байх.
Эдгээр худалдан авалтуудаас ихээхэн шалтгаалж 1985 онд нэгж хувьцаанд ноогдох хэмжээ нь 34 цент байсан бөгөд компаний орлого 1987 онд 2 доллар болж, 1988 онд 2.50 долларт хүрчээ. Энэ компани нь өөрийн ихээхэн хэмжээний бэлэн мөнгө худалдан авсан янз бүрийн компаниудын үнийг төлөхөд зарцуулжээ. Питер Линч энэ хувьцааг 1985 оны 9 сард 3 доллараар худалдан авсан бөгөөд хувьцааны үнэ 1988 онд 36.7/8 долларын дээд цэгт хүрсэн юм.

Comments
Post a Comment